Харуусал л юм шиг байна
2008 оны 04-р сарын 12, Нийтэлсэн ДокторХайртай учрах хамгийн сайхан л бодож байсансан,
Харин түүнтэйгээ учраад бодол минь зөв байсныг мэдсэн,
Хамгийн жаргалтай мөчүүдээ гэвэл тэр үеийг л хэлнэ,
Хайрлаж нандигнаж халуун дулаан үгээр тэтгэхээ мартдаг нь харамсалтай,
Хар ус цацах мэт хүйтэн үгээр шархлуулах нь хамгийн амархан,
Харуусаж салахдаа харин хамгийн хэцүүг хайр гэж бодсон.
Хагацал хайр хоёр ихэнхдээ хамт явдаг нь сонин юм шүү, хагацах гэж Хайрладаг юм шиг эсвэл хайрласандаа хагацдаг ч юм шиг.
Хайртай түүнийгээ харсаар байгаад л өөрөөсөө түлхээд өөр нэгэн лүү явуулчихсан.
Харамлаж дараа нь өөртөө харамссан, харуусаж дотроо өөрийгөө зэмлэсэн. Хагацалтай учирсан хамгийн азгүй нь гэж өөрийгөө азгүйд тооцно.
Харин сүүлд нь бодохоор сэтгэлийн тэвчээр л дутсан нь ойлгогдоно.
Хамтдаа байсан мөчүүдээ зүүдлэн гунигт дарагдана,
Хааяахан учрахдаа харуусал сэтгэлээр бялхана,
Хайртай хүнийхээ гараас чанга атгаарай,
Хагацаж чамаас явах нь амархан юм шүү,
2 сэтгэгдэл:
tiim shuu huvi taivlan baihku bsan uu hairandaa hatuurhansan ch yumuu?? ontsgui yum tee
tiime denduu oroitson hoinoo l uhaardag,tegeed l haramsadag.