Харзны ус хагдарах хаврын урь орох цагаар нь,
Хамтдаа бидэн хоёрын сэтгэл сэргэдэг юм,
Хараа булаам охидын хажуугаар,
Харц унагалгүй өнгөрдөггүй билээ бидэн хоёр,
Урин дулаахан зун цаг ирэхэд нь,
Уул, ус, агаар бараадан зугаалах дуртай бидэн хоёр,
Ус л харагдвал угааж цэвэрлэдэг юм намайг,
Уул нь байнга ийм байдаг бол сайхансан,
Навчис шаргалтах намрын улирал айлчлан ирэхэд,
Нарлаж нэг, норж нэг өдрийг бардаг бидэн хоёр,
Наашилж яваа өвлийг бодохоор эзэн минь сэтгэлээр хямардаг ч,
Намайг л гэсэндээ шинэхэн тосоор ундаалдаг юм,
Өнтэй сайхан гэгддэг өвөл айлчлан ирэх цагт нь,
Өнхөрч биш гулгаж явдаг бидэн хоёр,
Өрөвдөх сэтгэлгүй өвлийн улирал нь,
Өдөр шөнөгүй бидэн хоёрыг хөлдөөхөөр улайрна,
Өнгө мөнгөнд шунасан зарим нэг нь,
Өчүүхэн жижиг гражаа өндөрт тултал үнэлнэ,
Өнгөгүй цагаан өвлийн улирал дуусахыг хүлээж,
Өдөр хоногийг тоолон хаварлуу тэмүүлнэ бидэн хоёр
12 сэтгэгдэл:
хөөрхий машнн та 2-ын дууль...ккк
хэхэ. хөөрхөн л бичиж......
хөөрхий тэр машин. овоо блогтой гэдгээ сана юу кью кью кью
Хэкүнэ : Хүйтрээд хэрэг алгаа. Ер нь бол 1,2 хөлдөөгөөд авсоон, сайхан.
Давка : Энэмуу замын халтиргааг бодоод уур хүрээд бичсийшд уул нь, хэхэ.
Санни : Харин тэнэж, тэнэж ойрд жаахан суурин нэг мэдсэн блогтойгоо саналаа шд.
Minii muu naiz mashintaigaa ovliin yaajuuhan davna daa.
Өвөл ч машинууд маань хүний хэлээр ярьдаг байсан бол юуюу гэж гомдлох болдоо.
Маргааш мөн Нөгөөдөр 2-т
Ажлын дараа 6,30 гээд ЗАНАДУ АРТ ГАЛЕРЕЙ-д уулзацгаая.
shulegch bsiin bna sh de
өө хөгшөөн амьд л байгаад байвуу өвөл хэцүү байнаа хэцүү байна
КККК ЯМАР АЙХТАР БИЧЭЭ ВЭЭЭ АХЫН ГАРНААС УРАН ЦЭЦЭН ҮГС ГАРЧЭЭЭ ГАРЧ
Бид 2 гээд бхаар нь юу юм болдоо гээд бсан чинь машин бсан бна шд.хэхэ
Өвөл ч машинаа гадаа хонуулчихаж болку үнэтэй гражинд нь хийх л болно доо тээ. Тэгэхгүй бол өглөө нь асах гэж бас л бөөн юм болно шд. Та 2 ч өвөлжих гэж их л юм болж бгаан бна даа.хэхэ
Яасан гэцүү тавилантай машаан чам дээр оччихдог байнадаа хөөрхий...их юм үзжийндаа чааваас :-P