Би нэг удаа галзуураад

Эртээ урьдын цагт энэ биеээ залуу байхад би гэдэг хүн чинь яг галзуураад, эмнэлэгт хэвтдэгийн даваан дээрээ гэнэт ухаарч эдгэрч байсан удаатай.

Юунаас болж галзуурсан бэ гэхээр мэдээж компьютер тоглоом. Намайг залуу байхад чинь одоо Монголд ПС тоглоомын газрууд ид хүчийг авч би гэдэг хүн чинь халаасан дахь хэдээ очоод гөвдөг байлаа.

Тэгээд гэнэт дургүй хүрээд шинэ бизнес эхлэх гээд толгой нь гашилж явсан эгчийгээ ятгаж Тоглоомын газар нээлгүүлээд авдаг гэж байгаа. Цаад атгаг санаа бол мэдээж өөрөө тэндээ эзэн сууж тааваар жаргах санаатай. Компьютер А ч мэдэхгүй эгч маань дүү бид 2т бүхнийг даатгаад өөрийнхөө ажлыг бодов, тавьсан шаардлага нь хурдан зарцуулсан мөнгө гаргаж өгөх.

Би гэдэг хүн чинь хичээлийн хажуугаар нөгөөхөө ажиллуулж гарлаа даа. Зав гаруул өөрөө тоглоол завсар гарвал өөрөө хоноол нэгэн хавар, нэгэн зуныг үдсэн тэр нэгэн намар бүх юм эхэллээ дээ.

Шөнө унтахаараа нөгөө хэдэн тоглоомон дотроо байлдаад, өдөр гадуур явахаар хий юм хараад. Яг 1 сар солиордог дээрээ тавиад ёстой л өөрөө саналаараа шар хад явмаар санагдсан даа хөөрхий.

 

 

Нэг иймэрхүү хий юм сарын турш харсан даа. Хожуул харчаад хайрцаг, троллейбус харчаад төв үйлдвэр гэж хардаг. Зогтусаад нүдээ нухлаад харахад хожуул, троллейбус.

Бас болоогүй Wolfenshtein гэдэг тоглоомыг өдөр нь тоглоод шөнө нь зүүдлээстэй. Жинхэнэ солиорч өгсөн дөө.

 

1 өдөр 1 шөнө бясалгаад эргэлт буцалтгүйгээр зодог тайлсан. Хожим нь эргэж донтох шахсан ч өмнөхтэй нэгэн адилаар бясалгалын хүчээр эдгэрсэн удаатай.

13 сэтгэгдэл:

null
Desperado

би час тэгж л явлаа...хичээл дээр унтжаагаал тэроорист вийн гээл орилж сэрдэг байлаашд

Оранж

Тэр чигтээ галзуурчаагүй нь их юм даа тэ?

Хэрлэн

аймшигтай. өөр юу ч гэх үү... хахаха

МЭС

Би нэг хостын бүсгүйд дурлаад... энэ тэр хахаха. Хоночоол харьж явахад зүүд тоглоом амьдрал гурав холилдоол ай бас л толгой эргүүлнэ шүү дээ хахаха

Sunbeauty (зочин)

Чи одоо ч гэсэн галзуу гэдгээ мэдэх үү ккк заза галзуурсан хүнийг галзуу гэж хэлж болдгүй гэсийшд

Доктор

Дэспи : Шөнөжин Тауны байшин тойрч гүйгээл үү, ккк
Давка : Бясалгалын хүчээр өөрийгөө аварсан даа.
Хэкү : Хэлээд юухэв, хар дарсан зүүд.
Мэс : 2 хоног дараалж хонодог байлаа хөөрхий.
Санни : Одоо эдгэцэн хөөе.

Гана

yu bna daa nza.... tiim bj bolku shu ene blog ner ene ter chini ain... hehehehe...

~Freedom writer~

Хаха...Та тэгээд намайг бичкү яасын.
Та ч бас ПС-ийг кашрааж явжэээ...Зүгээр болсон нь яамай даа хэхэ

АНИРГҮЙ (зочин)

ккк анх ПСтэй болоол одоо 8 юм уу 7 юм уу тэгхэд тэтрис байдаг даа тэрийг тоглоол өдөржингөө тоглоол шөнө унтах гээл нүдээ анихаар нүдэнд янз бүрийн гурвалжин дөрвөлжин дүрснүүд өнгө өнгөөр солонгорч харагдаал байдаг байсан шд бодуул тэр галзуурлын эхний шат байхаа тээ
тэгэж бодооод би ахиж тоглоогүй уг нь нийд фор спийд чинь тэгхэд анх гарч байсан юм тэрийг вар графт энэ тэр гээл стратегийн тоглоом моглоом бол аймаар тоглодог байсан шд

uunjii

төхх үнэн шүү

Дондогдулам

би ууг нь саналаараа донтно гээд хэдэн өдөр тоглосон гэхдээ 2 хоноол уйдцоон.

Зочин

th

Simple

Троллейбусыг төв үйлдвэр...хаха. Гоё болчихсон байж дээ. Би бас жаахан байхдаа "fire in the hole" гэж зүүдэндээ орилдог, "GTA - San Andreas"-аас болж ногоон өнгийн хувцас өмсдөг ч байсан үе бий бий хэхэ. Одоо бол ганц тоглодог нь "The Sims" гэхдээ бүүг хааяа л...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)