Жаахан толгойгоороо сэтгэе

Өнгөрсөн өдрүүдэд болсон явдалыг ажиглаж дүгнэж суулаа, түүндээ бас дүгнэлт хийлээ. Яагаад өнгөрсөн өдрүүд гэж хэлсэн нь урд шөнийн үймээн сонгуулийн өдрөөс л эхлэлтэй. Сонгуулийн үр дүнг Хувьсгалт намынхан бахархалтайгаар зарлах мөчид олон мянган ардчилалыг дэмжигч зүрхэндээ шар ус хуруулан сэтгэл дундуур болсон. Яагаад Монгол улсад сонгуулийн хуудасыг тоолчих 1000 дотор тоо мэддэг хүн олдохгүй заавал Хувьсгалт намын гишүүд тоолох ёстой юм бэ? Сонгууль будлиантсан жишээнүүд ар араасаа чих дэлгийлгэж нүд бүлтийлгэж байна. Хонгор сумынхан бүтэн 1 жил буюу 365 хоног хачигтай хамуутайгаараа дуудуулж доромжлуулсаныхаа төлөө хувьсгалт намыг 100% дэмжжээ. Үнэнч шударга төлөв даруу намын дарга маань 12000 хүнийг 7 хоногийн дотор Сүхбаатар дүүрэгт суурьшуулж чадсан. Туул голын загаснуудыг хортой усанд өөрсдийн буруугаас хордсон гээд хэлэх нь холгүй байсан засаг даргадаа ХанУулчууд дахин нэг итгэж азаа үзэхээр шийджээ. Энэ мэт олон жишээг нам эвсэлүүд дурдаж байгаа. Сонгуулийн дүн будлиантлаа энэ босогчидын босох болсон шалтгаан. Яагаад босогчид гэсэн бэ гэвэл Аливаа улсад үзэл бодолоо илэрхийлж жагсаал хийх түүнээсээ үүдэж бослого гаргасан хүмүүсийг босогчид гэж нэрлэдэг байх л даа. Цуглааныг өдөржин оройжин ажиглалаа, жагсаалыг өдөр нь намжаах боломж аль аль талд байсан. Харамсалтай нь эрх баригч хүчинд тийм сонирхол байсангүй. Гэтэл жагсагчидын дунд үймээн дэгдээгчид шургалаад жинхэнэ бослого болгоод жагсагчид маань босогчид болж хувирсан. Ингэж алга урвуулах мэт хувиргах нь хэнд ашигтай вэ? Хамтдаа түүхийг дахин дурсая. Хятад улсад дарагдсан Оюутны их жагсаалыг хэрхэн яаж дарагдсаныг хүн бүхэн санадаг. Энэ жагсаал өчигдөрийн л жагсаалтай адил оюутан залуус санал нийлэхгүй байгаа зүйлээ ил гаргаж төр засагтаа шаардлага тавьсан. Жагсаалын зорилго нь тухайн үеийн улс төрийн хүчний үнэн нүүр төрхийг дэлхий нийтэд ил болгох аюул нүүрлэмэгц тагнуулын тусгай ажилтануудыг иргэдийн дунд нэвтрүүлж жагсаалыг бослого болгосон. Аа харин эцэст нь оюутан залуусыг хэрхэн яаж газрын хөрснөөс арчсан бас хэрхэн яаж хурдан цэвэрлэсэн билээ. Энийг хэн ч мартаагүй, мартах ч учиргүй үнэн. Өчигдөр Монголд маань бас л ийм хэрэг болоод өнгөрсөн. Өдөржин бас оройжин зүгээр л хүлээгээд байсан. Жагсаал дунд байсан хутган үймүүлэгчид харин энэ хооронд ажилаа сайн хийсэн, сайхан ч шалтаг бий болгосон. 12 цаг болж Ерөнхийлөгч маань зарлигаа гаргасан. Харин эндээс эхэлж төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн бас иргэдээ хядаж эхэлсэн. Ямар ч ардчилсан нийгэм нүцгэн гараараа тэмцэж байгаа иргэдрүүгээ гал нээдэггүй. Жинхэнэ сумаар гэдгийг битгий мартааарай. Гэгээтэй үед харин ичсэн нэрэндээ резинэн сумаар буудсан. Жирийн иргэдээ ардаас нь хөөж очоод гэрэл тусгаж байгаад буудаж байхыг би лав дуулаагүй кинон дээр ч гардаггүй байх. Дорнодын талд хулгайн анчид зээрийг хөөж байгаад гэнэт хурц гэрэл тусгаад шүршиж алдаг гэж дуулсын байна. Тэхээр иргэд маань адгуустай адил болж таарч байна. Энийг хэн ч үгүйсгэж чадахгүй гэрч ч бий. Одоо шархадсан болон буудуулж нас барсан хүмүүсийн талаарх мэдээлэл хаа ч цацагдахгүй байна. Эрхэм хайрт ерөнхийлөгчийн маань зарлигт бүх мэдээллийн хэрэгсэлийг хаасан, интернетийг хүртэл хязгаарласан байна. Гадаадаас Монголын мэдээллийн портал сайтуудруу хандах хандалтыг хаачихсан, ажиллаж байгаа хэд нь бүгд өндөр хяналтын дор мэдээллээ цацаж байна. Ганцхан Монголын үндэсний ТВ гарч байна, харин тэрүүгээр нь Цагдаагийн дарга бид гал нээгээгүй буутай хүмүүс зугтаж байгаа хүмүүсрүү буудсан гээд улайхгүй хэлээд зогсож байна. Бидэнд өнөөдөр ийм хязгаарлагдмал нийгэм хэрэгтэй бас дутаж байсан гэж үү? Одоо энэ цөөхөн хэдэн мэдээллийн хэрэгсэлээр жагссан иргэдийг буруушааж бас гүтгэж байна. Тийм болохоор мэдээллээр дутмаг байгаа ард иргэд жагссан иргэдээ буруушааж С.Баярыг шагшин мартаж байна. Арга ч гүй хүн болгонд ийм үзэлийг суулгахаар хичээж байна. С.Баяр ч үймээн дэгдээгчидийг дарсан үндэсний баатар болохоор ингэж магтуулах эрхтэй, харин хэрхэн яаж дарж авсанаа шударгаар хэлэх үлдсэн, чадах болов уу? Одоо ирээдүйд юу болох талаар хамтдаа таамаглал дэвшүүлэх үү? 1-р хувилбар. Онц байдал зарласан нэрийн дор луйвардсан сонгуулийн дүнгээ зарлана, түүнтэй нь эсэргүүцэх хүчин гарч ирж чадахгүй. Яагаад гэвэл энэ үед хэн ч жагссан зэвсгийн хүчээр дарагдана. Ингээд Хувьсгалт нам яална. Хувьсгалт нам ард иргэдээ яаж луйвардаж яаж дарангуйлж чаддагаа урд шөнө харуулсан. Коммунизм ирж байна гэсэн үг. 2-р хувилбар. Сонгуулийг хүчингүй болгож сайн шударга гэж өөрсдийгөө харуулна. Бүх нийтийн дунд санал асуулга явуулна. Энэ нь ямар утгатай вэ гэвэл Монголд ийм замбараагүй олон нам парламент хэрэгтэй юу аль эсвэл С.Баяр шиг мундаг удирдагч хэрэгтэй юу гэсэн санаатай(Би зүгээр л таамаглал дэвшүүлж байна)зүйл хийх байх. Мэдээж ард түмэн маань Мэргэн удирдагч хэрэгтэй ганц байхад болно гэж хариулна. Эндээсээ үүдээд тун удахгүй үндсэн хуульдаа засвар хийнэ(Одоогийн эрх баригч хүчин тэр үед ажиллаж байх нь мэдээж, бас олонхиороо гэдэг үгээ урдаа барьж хуульд засвар хийнэ). Сонгууль болдогоороо болно, харин энэ үед луйвар хийлгүй С.Баяр ерөнхийлөгч болно. Ингээд Монгол улс Парламентийн засаглал биш Ерөнхийлөгчийн засаглалтай болно. Монгол шиг эдийн засаг нь тогтож амжаагүй улсад энэнээс илүү сүйрэл хаа ч байхгүй. За ингээд бидэнд ийм 2 сонголт байгаа гэж харагдаж байна. Дахиад жаахан бодьё, аливаа зүйлийг намчирхалгүй Монгол хүний ухаанаар шийдье, дүгнэе.

3 сэтгэгдэл:

null
zochin (зочин)

BAyr hurgey bolson baidliig unen zuvuur bichsen bn. BAyriin songuuli luivar anhnaasaa il tod baisan. bi tursun tsagaasaa neg hayag deer suhbaatar duuregt amidarsan getel songuuliin unemleh baidagguiee. buur argaa baraad ochij asuulaa getel manai am buliinhen burtgeld baidagguiee. tegeed hel am hiisnii buyand nemegdel unemleh avsan. Endees harahad uul ni tuhain toirgiin hesegt baigaa hunii togoor songuuliin unemleh baih yostoi getel nemelt bichij bnaa gdg ali hediin oor hunii ner deer avsan gsn ug. yor ni ch Bayr guai songuulid ard tumen idevhitei oroltsono gej huleegeegui baih. harin tsaashdiin talaar bol bi bas taamaglal devshuulye, erh barigchid end tend uildegsen plan-r oorsiidoo urgeljluulehiig hicheeh l baih gehdee odoo chin dayarchlagdan bui 21-r zuun shuu dee. etssiiin estest mongoliin ard tumen huchtei iluu olon tiim ch amar sanasnaar ni yavahgui bailgui. Ochigdoriin yavdald tsono boroonoor gegcheer hulgaich humuus zunduu dalimduulsan gehdee undesnii tV bolih heregtei eswel neree undesnii bish bayriin tV geed solibol taarah baih. Ard tumen 5 erdenet hunii amiig nehemjleh bolno. UIH haalttai huraldaj baina yagaad gevel sorog huchniihen ene 5 hunii erdenet amiig nehemjlene tegeed bulhai ni ilerne gej aigaad haalttai huraldaj bn. ardchilaliin gol neg shalguur bol ooroo il tod baidal yum. orost surguuli tugssun totalitar bayr metiin humuusees bolj 5 hunii ami ersden olon zuun hun gemtlee. Oros oron ugaasaa hargis daranguilaliin ardchilsan bus gedgeeree delhiid zartai. ulgerlej duuraih jishee bol yasan ch bish. Delhiin 190n heden ornoos yag buren ardchilsan gej 40 heden orniig heldeg unii negt mongol orj baihiig bi comparative politics-iinhaa hicheel deer uzeed baharhaj baisan. mash olon oron hagas ardchilsan ch gej angilagddagui.Mongoliin ardchilal bol uneheer bidnii aav eej ger bulee hairladag shig unet zuil, bidnii baylag yum. Hun bolgon amar amgalai baigaasai.

belle (зочин)

nz umeheer unen bichsen bn shuu. undesnii telewiz neg yosondoo bol tednii Hu namiin telewiz shu dee.bid buhen hudal huurmar medeelelees zalhaj bn.tsagdaa nar hedii husehgui ch tushaal bol tushaal gedeg utgaaraa erh barigch bayar,enhbayar 2iin door huchin mohosdoj ard irgediinhee omnoos gallaj bgaa ni uneheer haramsaltai.bid buhen ard irged maani uneheer bosoj chadahgui tednii gart oroh wii dee gehees aij bn.dainii hajuugaar dajin gj hulgaich nohdoos bolj unenii toloo jagsagchid maani etses suuldee hunii amind orson nertei uldej bn.5 hunii amiig hen horoow oilgomjtoi shuu dee Hu nam.Tegsen Monh-orgil said 5 hunii hereg deer eruugiin hereg uusgeed shalgaj bgaa gehiin.yu gsen ug we tushaal ysoor temtsesen tsagdaa nar buruutai yu unenii toloo temtsesen ard irged maani buruutai yu.minii bodol shuu 5 hunii ene buh hor hohiroliig Hu nam hariutsah ystoi.Garch ireed ug helj chaddagui,ethen shig medeelel medegdel hiij chaddagui archaagui yronhiilogch,yronhii said 2 uhwel taarna.

NBA (зочин)

http://xocoosoft.blog.banjig.net/ sags sonirxdog zaluus orood garaxad gemgvi shvvvv bas ooriin blog sitaa reclamdaj bolno shvvv

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)