Шартсан, Халуурсан хүний тэмдэглэл

За би гэдэг хүн чинь хавь ойрд хатуу хүтүү юм амсаагүй байжийгаад хэсэг хийморь нь сэргэсэн хүнийг өндөр байшингийн орой дээр тосоодохсон чинь яасын мэдэхгүй 3 хоног дампуурч ууваа хөөрхий.

Тэгээ саяны 1 дэхь өдөр халтаа хийж хуриманд уригдсан яасан, тээр жилийн Тамжидын найрыг тараадаг шиг юм болоод нэг мэдсэн гэртээ хэвтжийдаг байгаа.

Нээрээ хурим гэснээс хуримыг чинь өдөр судрыг нь тааруулжийгаад гадаа хийвэл тасархай болдым байна таминэээ. Хотоос холгүйхэн Ривер Бийч гэж газар бас байдын байна, тэнд чинь хуримыг бол хийж бас болж байна.

 

За тэгээд хурим ид дундаа ороод хүмүүс ерөөл сургаалиа хайрлаал сайхоон сайхан. Тэр дундаас нэг настай хүний хэлсэн үг сэтгэлийн угт зоогдсон гэжийгаа. "Цувж уурлаж, Цугтаа инээж яваарай" энэ үгийг бол бүх хосууддаа хэлчмээр санагджийна. Та нар марталгүй санаж яваарай.

Тэгээл байжийтал бас нэг ах хүү сургаалиа хэлэх болсон чинь бас нэг ийм юм хэлжийна, түрүүнйий үгнээс санаа авсан болтой "Галаа битгий унтраагаарай, Ганцаараа битгий уурлаарай". Ганцаараа байхдаа хүн уурлах хэрэг байгаа ч уу үгүй ч уу бас л бодмоор.

Тэгээл хурим сайхан би согтоостой, өглөө нь харин ёстой дашням балжинням давхацдаг гэжийгаа, Шартаад дээр нь ханиадны хэлтэрхий тусаад халуураад наачдым даа. Хамгийн балай нь дотор аймар арзайсан хэрнээ согтуу хүн шиг ухаан санаа орон гаран, яажийгаа ч мэдэхгүй, яамар ч арга хэмжээ авч чадахгүй өдөржин хэвтээстэй.

Ёстой аймаар, хожмоо дахин бүү үзэгд гэмээр юм билээ.

23 сэтгэгдэл:

null
tsoomo

аа яа яа найран дээр очихоор ч тэгээд байдаг тал байгаа шүү тэ хэхэ

Давка (зочин)

хн. тээл уугаал явжийдаг чи ч нээрээ.... бодож уу л да. тэгж мэддэггүймүү? ккк

LoveLove (зочин)

Хаха тээд найры нь арай тараачаагүй биздээ айн

Турьхан (зочин)

морьтны хишиг явганд болсон юм биз дээ? хэ хэ хэ

Доктор

Цоом : Найр ч яахуу мань шахуулалгүй ууциймоо. харин тэр нэг үг л сэтгэлд наалдсан,
Давка : Шартахаа мэджийсиймаа, халуурчина гэж яаж мэддий,
ЛофЛоф: Өчдөр зураг үзсэн чинь ай бас л эвгүйтсэн байна лээ, ккк
Туяхан : Ямар хишиг, ингэхэд би хэн билээ, чи хэн билээ, ккк

Sunbeauty (зочин)

мэдээдээсиийн

Гана

shartdag hun yaj uudag bna aa harshrahgui yu

МЭС

Сархад сайхан ч ёс эрхэм.
Хархад сайхан ч росс өргөстэй. кк

Доктор

Мэс : Мань тэхдээ ёс жудгаа бол алдаагүй ээ, Найрийн ерөөл, аяны дугараагаа ёс журмаар нь хийшд

~Freedom writer~

Ааахааанн....Та ингэж явдаг юм бий вий....

МЭС

Зарим хөдөөний хурим найрыг бол зохион байгуулалттай архи хэтрүүлэн уулт гэмээрийнблээ. ккк. Хурим тааруул нулимдагын учир энэсэн буюу кккк

bayarmagnai

va zailuul, haaya neg hed honog uuh ch zygeer shyy. gehdee dandaa sogtuu uchraa medehgyi baina gej yu baihav, dunduur ni nair ene ter yumand oroltsood l, neg unaa l neg bosoo l yavaad baival bolj l bna
gehdee oroihon tiishee ehner bodogdood baidag shyy, teheer oroi bolj bgaga medej baival shuud tasarsan deer, xa xa xa, daraa uuhaaraa ahdaa heleerei, shou dampuuralgyi yaj goyo olon honog yrgeljildegiig bi chamd zaana a

Доктор

Жиа МЭС багшийн сургаалийн мөрдюүү, Гэхдээ уригдан очсон бол ёсыг нь дагах нь монгол ёсон билээ.
Хурим найранд тааруулж хэрэглэнэ гэсэн ойлголт байдаггүй бөлгөө.

АНИРГҮЙ (зочин)

hahahaha bolij muu hog gesen6 hahahaha nadtai baritsaad yamar arhidalt gediin chi yor ni uuj ujsiim uu ene ter geed yanz ujeediiiisiiin bolij bolij

одко (зочин)

Найр сайхан болсон, хүргэн үхсэн гэдэг шиг үү

Cheats (зочин)

Kk. Surtei ikh uusan hun yum bezdee :P
Gehdee er ni bol haragdah baidal chine dajgui l haragdaj baisan shee harin tasrana gej helchiheed tasrahgui hurguulj bish hurgej ogoh shahdag chine muuhai daa:P

е (зочин)

Маргааш зуун зараа одтой, шартсан өдөр, нар шартаж эхлэхэд гарч, шартаж дуусахад жаргана. Хол газар яваар одогсод гэр лүүгээ мөрөө гаргах, утсаа нээж өчигдрийн пакталсан зүйлсээ газар авахаас нь өмнө найз нөхдөөсөө асууж шаардлагатай арга хэмжээ авууштай. Шартсан үедээ “Энэ муу архийг дахиж хэзээч уухгүй” гэдэг тарнийг 7-21 уншиж эрэгтэй хүн баруун мөрөө, эмэгтэй хүн зүүн мөрөө үлээх хэрэгтэй

Света

Цувж уурлаад цугтаа инээж яваарай гоё л үг байна. Энэ бас манай блогчидод их хамаатайн байна даа гэж бодовшд. Нэг нь бичлэгээрээ уур бухимдлаа илэрхийлэнгүүт нөгөөх нь ороол би яасан чияасан гээл хэрэлджийхын оронд цувж уурлах нь зүйтэй чимшиг. Аан бас цуглаж этр суужаад цугтаа инээвүүл бас гоё доо.

Доктор

Энэ света яг зөв ойлгож. алив энэ хүүхдэд пиав өг.

Света

Өөш доовтор пиаваа авы. Ажил таравшдээ.

Зочин

Хэхэ шартаж босж ирээд хамгийн түрүүнд дахиж хэзээ ч архи уухгүй гэж боддышт хахаха

Винса

Хэхэ шартаж босж ирээд хамгийн түрүүнд дахиж хэзээ ч архи уухгүй гэж боддышт хахаха...нэрээ бичихээ мартчиж хэхэ

Винса

Нээрээ а дд хийчээрэй хөгшөөн
vinsanition@yahoo

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)