Нохойн баас

Өнгөрсөн өдрүүдэд огцом хүйтрээд хүмүүсийг багагүй сандаргаад авлаа. Харин өнөөдөр тэнгэр гийж хамаг л дулаанаараа хувцасласан хүмүүсийг халууцуулаад авлаа. Хотын төвд хүмүүс ч их машин ч их бум бужигнаж түм түжигнээд халуу нар шатаагаад л.

Гарах ажил гараад явган алхсан нь хамаагүй хурдан байсан болохоор зорьсон газарлуугаа алхлаа. Тэнгэр сайханд алхаад л тэрүүгээр энүүгээр явж байгаа хүмүүсийн яриа тодхон сонсдоод л.

Хажуугаар зөрсөн 2 залуу ингэж яриж байхын: Үнэндээ монголын шашин бол Будда л байхгүй юу тийм биздээ (Гудамжинд алхаж ярихад зохимжгүй юм шигээ.)

Хажуугаар зөрсөн бүсгүй утсаар ярьж байна: Тараад би завгүй ээ, найзуудтайгаа нэг газар сууна (Цаана нь нэг залуу болзоонд урьж байгаа болтой.)

Харин тэнд 2 гадаад нөхөрийн нохой нь гудамжинд баагаад элгий нь авч байна. Сандралдаад л нохойгоо загнаад, нөгөөх нь сандраад суурин дээрээ эргээд нээх хэцүүдэлтэй, бааж дуусангуут салфеткаар цэвэрлэж байна. Харийн хүмүүс манай хотыг цэвэрхэн байгаасай гэж бодож байхад манайхан харин гудамжинд дуртай газраа хогоо хаяаад өрөвдмөөр ч юм шиг.

Ажилаа бүтээчээд буцаад алхтал хажуугаар зөрөх охин хөгжим сонсон амандаа: Дончууу вишэээ голпром воос хоот лайт мий Дончааааааа Дончааааа гэсээр зөрлөө.

17 сэтгэгдэл:

null
Арслантай авдар

Ядаж хүний аргал,нохойны аргалаараа баян юм даа манай гот

Ицми

хн...хэлээд юүхүү. манайхан бол юун нохой хүүхдээ баалгаал суужээшдээ тоох ч үгүй. гэснээс яасан аймара гарчиг вэ. муу нохойн баас гээл загнажаам шиг хэхэ

Гана

хэхэ хүний яриа юун сүрхий сонсдын хэхэ тэр гадаад хүмүүс -г уншаад инээд хүрлээ бас хөөрхөн санагдлаа

3apaa

Тийншт

tsoomo

үнэээн үнэн

Sunbeauty (зочин)

хэхэ адал явдалтай алхалт хийжээ. гудамжинд нь нохой баах нь битий хэл эрчүүд ичкү морь хараал зогсжийдог хот шү дэ

AntiDotE

Нохойн жогорхой, шээстэй шороо амьсгалаад явдаг ард түмэн шүү дээ.

ЦЭЦЭГЧИН (зочин)

ХММММ ХОГОО ХАЯХГҮЙ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ ТИЙМ ҮҮ

Доктор (зочин)

Энэ зургийг яаж жижигхэн болгох вэ. html дээр нь засаад ч болохгүйм

Оранж

Манайхан нээрээ соялгүй би аймаар ичдэг шт..... хааяа ара йдэндүү байдиймаа

Tom Jerry

chi yu yriad bgan nvtsgen shunu-iig bi ugaasaa zohiogogvi chi ch bas harin chi hulgailsan uu gedgiig ni towch tailbaraas har tehvv

Анчин (зочин)

гоя шдээ зөв зөв

Заяц

над шиг дэлдэн болч гүймөн их юм сонсноо элий элий юм ярьцан л алхаж байдыншд хүмүүс

Tom Jerry

hehe sorry joohon tvrgen uurtai bolhoor l....

Dream

Тийм ш д. Гэхдээ урьдынхаа бодвол хогоо хогийн саванд хийдэг болчоод байгаам шиг байгаан.

~Freedom writer~

Та их зүйл сонсож ээ...хэхэ

Коала

Хай их л үнэн үг юмсанж.. Гэхдээ бас нэг асуудал байнаа. Хогоо хаях гэхээр хогийн сав олддоггүй шд. Тэгээл харин харьтлаа авч яваал гэрийнхээ саванд хийж байгаамдаа хөөрхий. Заримдаа дургүй хүрээд байгальд шингэх хогоо хаячдымаа.. хихи

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)