7,8 сарын солилцоо наймаа НБА-д

За сагсанбөмбөг сонирхогч бас Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны тоглолтыг шимтэн үздэг залуусдаа өмнө бичсэний үргэлжлэл болгон 7,8 сард хийгдсэн онцлох солилцоо наймааг сонирхуулъя.

1.Jamal Crawford Atlanta Hawks-д ирлээ. 2000 онд драфтлагдаж орж ирж байсан ба түүний хувьд хувийн амжилтын оргил үе бол New York багт байсан үе нь юм. Өнгөрсөн улиралд Golden State Warriors-д очсон боловч бэртэл гэмтэл, тоглогчдын байрлалын давхцал зэргээс хамаарч төдийлөн олон тоглолт хийж чадаагүй.

Түүний солилцоонд Speedy Claxton, Acie Law IV нар Golden State Warriors багт хүрэлцэн ирсэн.

2. Shawn Marion Dallas Mavericks-т ирлээ. Карьерийнхаа ихэнх мөчүүдийг Phoenix Suns багт өнгөрүүлсэн. Магадгүй хамгийн оргил амжилт нь тэнд л үлдсэн энэ тоглогч ээлжит багтаа ирлээ. Phoenix Suns багаас явснаас хойш Miami, Toronto багуудад ирсэн хэдий ч амжилт нь буурсан.


Одоо Dallas Mavericks-д хэрхэн тоглохыг ирэх улиралд хамтдаа үзэх л үлдсэн. Магадгүй түүнээс өндөр үзүүлэлт биш харин сайн туслагч байлгахыг хүсэж багтаа авсан байж болохым.

3. Hedo Turkoglu. Энэ тоглогч өнгөрсөн улиралд өөрийгөө цоо шинээр таниулж чадсан. Довтлогчийн байрлалд тоглодог хэдий ч тоглолтын зохион байгуулалтыг холбон тоглогчоос дутахааргүйгээр гүйцэтгэж өөрийн ихэнх үзүүлэлтийг сайжруулсан мөн өөрийн үнэ цэнийг нэмэгдүүлсэн. Orlando MagicVince Carter ирсэнээр магадгүй багийн цалингийн хэмжээ хэтрэх эсвэл тоглогчдийн үүрэг байрлал давхцахаас сэргийлж баг нь үлдээх гэж хичээгээгүй байж болох юм. Portland Trail Blazers-д очих шахсан хэдий ч эцсийн дүнд Toronto Raptors багт ирлээ.


Харин ирэх жил Toronto Raptors ямар амжилт гаргах бол плэйофф-д үлдэж чадах эсэхийг үзэх л үлдлээ.

4. Ron Artest , Trevor Ariza хоёр багаа тохиролцсон юм шиг сольчихлоо. Trevor Ariza-ийн хувьд өнгөрсөн улиралд өөрийгөө шинээр таниулж тэр ч хирээр Los Angeles Lakers багийг аварга болоход туслалцаагаа үзүүлж чадсан.


Ron Artest-ийн хувьд Houston Rockets багийг Лидер тоглогчдоо эзгүйд хагас шигшээ хүртэл чирж явсан гэхэд болно.


Ингээд өнгөрсөн улиралд Kobe Bryant-тай багагүй муудалцсан одоо харин нэг багт алба хаахаар боллоо. Хэр таарамжтай байх бол ?


5. Rasheed Wallace Boston Celtics-д ирлээ.

Өнгөрсөн плэйофф-д Kevin Garnett-гүйгээр , сайн төвийн тоглогчгүйгээр хол явахгүй гэдгээ ухаарсан Boston Celtics ч би ч ойлгосон.


Ирэх жил дэггүй тоглогч маань Boston Celtics-чуудад яаж туслахыг хүлээе.

6. Andre Miller Portland Trail Blazers багт ирлээ. Сүүлийн хэдэн улиралд дандаа шинэ залуу тоглогчоор хүч сэлбэсэн багт туршлагатай багийг удирдах тоглогч дутагдаж байсан. Харин энэ үүргийг Andre Miller гүйцэтгэж чадна гэдэгт итгэж байна.


Магадгүй плэйоффийн хагас шигшээ түүнээс ч илүү амжилт үзүүлэх боломж энэ багт байгаа. Одоо харин дасгалжуулагч Nate McMillan хэр байхаас энэ багийн амжилт хамаарна.

За тэгээд олон олон наймаа хийгдсэн ч гэсэн эдгээр наймаа багтаа ямар нэгэн өөрчлөлтийг авчирна гэж таамаглаад түүж оруулсаныг ойлгоно буй заа, Ирэх улирал мааш сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна.

5 сэтгэгдэл:

null
tsoomo

хүүе Миллэр Портланд-д ирсиймуу хай энэ баг ч лай болох нь дээ хэхэ хэнээр солигдоо бэ?

Доктор (зочин)

Худалдаад авцоон. 3 жилийн 21 сая ногооноор хусцан даа.

tsoomo

дуусаа байрлал бүрд шилдэгүүдтэй нөөц тоглогчид нь бас гараа шигээ бас ч нэг пла офф-д ороод туршлагажаад ирсэн айн эднийх ч эвгүй болж байна даа одоо дасгалжуулагч л мэднэ дээ

Доктор (зочин)

Харин тийм, Дасгалжуулагч элгий нь авч чадуул баг нь элгий нь авкээд байна.
PG Andre Miller Steve Blake
SG Brandon Roy Rudy Fernandez
SF Travis Outlaw Nicolas Batum
PF LaMarcus Aldridge Jeff Pendergraph
C Greg Oden Joel Przybilla

Доктор

Энэ зургийг яаж жижгээр оруулдын бол мэдэх хүн байхгүй биз

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)