За ойрдоо ч зав муутай, залхуу хөдлөөд бодсон санасан олон зүйлс байгаад ч боловсруулж найруулаад бичиж амжихгүй таваргаж явна. Амьдрал хөвөрсөөр л, ажил ундарсаар нэг л хэвийн байна даа. Цагаа олсон зам засварын буянаар, цагдаа ахын хичээнгүйлсэн тусламжтайгаар цаг заваа харин ч нэг барж байна ойрдоо. Яадаж байхад манай ажлыг тойроод л засаад байхын, орчин тойрон гэж орвонгоороо эргээд овоолгоостой их шороонууд л байхын.
За баахан оршилдчихлоо одоо үндсэн сэдэвтээ орьё. Өнөөдөр уулзвар дээр зогсжийсон чинь урд байгаа машины дээгүүр л цагдаагийн дохиур цухалзаал байлаа. харсан чинь 2 дохиур зэрэг л савчаад байхын. Би бодлоо одоо алиных нь зааснаар явдым болдоо гэж. Хараад байсан чинь харин нэг бүдүүн дарга цагдаа нь удирдаад нөгөөх нь дуурайжийшд. Хэрвээ 2 өөрөөр зохицуулсан бол хэнд нь итгэж явдын байгаан?
Тэгээл уулзвар нэвтрээд явжийсан чинь 2 даж охин машинаа түрцэн явжийдий, ёстой зохихгүй харагддым байна лээ.
3 сэтгэгдэл:
хэхэхэ мангаршд.. Миний таньдаг ах нэг удаа "Энэ муу цагдаа ингэж зогсжийгоод бүүр түгжиж хаяаад сэмээрхэн алга болчдын, новш чинь" гэсийшд хаха.. Төсөөлөхөөр мангар инээдтэй байгааз ккк..
Цагдаа байгаа газар цаг заваа үрнээ л гэсэн үг шүү дээ
хэхэ зарим цагдаа нар нэрэ тэгдий ш д бүүр чадахгүй болохоороо зугатаачихдаг хэхэ.... зарим нь бүүр юу заагаад байгаа нь ч мэдэгдэхгүй юм болцон зогсож байдын...