За би гэдэг хүн чинь өдрийн сайныг өнжин хүлээж сарын сайныг саатан хүлээлгүйгээр гэнэт шийдээд Богд хан уулынхаа ноён оргилд гарч хийморио сэргээчээд ирлээ.
Миний нэг үй зайгүй журмын нөхөр
гадаад улсад амьдран суухаар найз бүсгүйтэйгээ хамт намайг орхиод явахаар
болсын. Журмын нөхөр ч явахаасаа өмнө өссөн нутгийнхаа салхийг амьсгалж нөмөрт
нь өссөн уулаасаа хийморь авахаар шийдлээ. За тэгээд, үүрийн 5 жингээр хэсэг
нөхдийг гэр гэрээс нь цуглуулаад төв аймгийг зориод давхичихлаа. Ийш тийшээ
зугаалах хүмүүст зөвлөхөд өглөө үүрээр замд тааралдсан бүх постны хүмүүс нь
унтаастай татварын мөнгө хэмнээстэйм байна лээ дээ гэж. Харин тэр пост болгон
дээр татвар авах шалтгаанаа “Улсын
чанартай зам ашигласны хураамж ” гэж
томоос том бичсэнийг уншаад нээрээ ч тийм юмуу гэж бодогдох шиг. Замдаа мөн ч
олон харайлгасандаа хөөрхий.
За тэгээд Манзушир орчоод машинаас буугаад хартал нэг нөхөр маань костьюм, лак-н гуталтай байгаа харагдхымдаа, бодвол сэтгэл нь догдлоод орой өмссөн хувцастайгаа унтсан болтой. Цэцээ гүнлүүгээ мацахаар алхатал үүрээр хаанаас ч юм нэг залуу гарч ирээд л урд том том алхаад явж өгөв. Бидэн 4 ч нээх тоолгүй алхаал байлаа.
Замынхаа 1/3-д залууг гүйцээд хаашаа явжийгааг асуутал урд өдөр нь гар утасаа гээснийгээ хайж байгаа болтой. Бид 4 ч урд нь ороод алхаа явчлаа, юмыг яаж мэдхүү хийморь сэргээд олзтой ч буцхын билүү. Явж үзээгүй хүмүүст зөвлөхөд заавал очиж үзээрэй, замдаа олон сайхан зүйлтэй таарна. Гишгэсэн газрын чинь доор ус урсана гээд боддоо. Чи алхаал ус доор чинь хоржигноод л.
Оройд нь гартлаа газар ширтээстэй, нүд ширгээстэй явсан
боловч юу ч олсонгүй. Зорилгоо умартсан бидний хэсэг нөхөд гэнэт ухаарч овоондоо
өргөх идээгээ өргөж арц хүжээ уугиулахаар ачаагаа уудаллаа. Гэтэл нэг нөхөр
муухай чарлаал явчив. Асуутал эхнэр нь өглөө нойрмог арцны оронд царван өгөөд
явуулчиж.
2258 метрт мацаж гарч ирсэн хүний хувьд хэцүүхэн л байсан байхдаа
хөөрхий, ккк.
Дээшээ тэнгэр ойрхон, доошоо үүл ойрхон байлаа.
Нэг иймэрхүү байдалтай хийморио сэргээчээд буцсандаа, царвангаар
утаж хийморио сэргээх ч дажгүй шүү. Аялал тун хурдан буюу өглөө 6-аас хотоос хөдлөөд 7 цаг гэхэд Манзушир талаас авиралт эхэлсэн. 11 цаг өнгөрч байхад оргилдоо гарч жаал амраад буухад 14 цаг болжийсон. хотод ирэхэд 15 цаг болжийсон бөлгөө.
26 сэтгэгдэл:
Машиндаад хаясан байшд. Өөдөө мацах ч бас л гэцүү шүү.
Цэцээ гүн гарах ч хийморь сэргээд сайхан шүү.
сайхымоо
Ер нь Блогчидыг цуглуулаад явж яагаад болкуу гэж. Нэг хагас сайнд чичрээд дайрчуул болох л асуудал шд
Чи нээрээ амарч чадкү хүнд гайхуулаал байхымаа..... тэ?
сайхан зурагнууд байна
ХАМГИЙН ЭХНИЙ ЗУРГЫГ НАДАД НАДАА ӨГӨХ ЁСТОЙ ЗУРАГ БАЙНА
Сэргэсэн хий морио унаад давкиад, эвкээд байж дээ.
Гоёымаа.
Уг нь бол блогчидоороо нэг Цэцээ гүн оргилдоо гарчихвал. Сайхан шүү дээ. Уулын спортын хороо билүү холбоо билүү тэрэнд бүртгүүлээд гарвал уулын спортын 3-р зэрэг өгдөг гсн. За тэр нь ч яахуу. дандаа л компьютар ширтэж суудлын ажил хийдэг маниус шиг хүмүүст хэрэгтэй л юм байгаан. Аа харин залуус маань өөрсдөө хэр сонирхолтой байдын бүү мэд. Бас замын ачаалал даах нь цөөхөн байх. Ингэхэд өчигдөр чамаас гэрэл цацраад нүд нь гэрэлтээд цаанаа нэг хийморьтой байсымаа хаха. Хамгийн сүүлийн зураг бол тасархай. өөр хэлэх үг алга.
Нэг явбал орой дээр нь гараад нэг хоночихвол зүгээр. Маргааш нь сайхан наадталруугаа Баянзүрхийн товчоо хавьцааруу буугаад ирчинэ. Намар аялах хамгийн гос байдаг юм. Хүйтэн бас нартай, байгаль үзэсгэлэнтэй бүх юм л сайхан.
Нодлин уг нь явган аялал хийсэнш дээ. Энэ жил тэрийгээ дахиад хийвэл. Яаж байна. Цэцээ гүн оргилруу.
НААД ТАЛААР ЧИНЬ ЭПИСТЛЕ ДОКТОР БИД 3 ДУРЬДААД ӨНГӨРСӨН ХЭРВЭЭ ГАРЫ ГЭЖ БАЙГАА БОЛ ГАРЫ ДУРТАЙ ШД. ИЙШЭЭ ТИЙШЭЭ ТЭНЭЖ ХИЙГЭЭГҮЙ ЮМНУУДАА ХИЙЖ ҮЗЭХ БИД 3ЫН ЗҮГЭЭС БОЛ ДЭМЖИЖ БАЙНА ДРИЙМ БОЛ ОЙЛГОМЖТОЙ МЭЭП Ч БАС ОЙЛГОМЖТОЙ ХАРИН БААБЛИЙ ТУРЬХАН ХОЁР МЭДКҮ ЭЭЭ.
ЯАНАА УУЧЛААРАЙ БААХАН ХҮМҮҮСИЙН ӨМНӨӨС БАААХАН ДЭМЖСЭН САНАЛ ӨГӨӨД ХАЯСАН ЭНЭ ОДОО СОНГУУЛИЙН БУЛХАЙНААС ЧАМГҮЙ ИХ СУРАЛЦЖЭЭ ДҮҮ НЬ ХИХИХИ
Тэрэн рүүч инь эмэгтэй хүн гардаггүй биз дээ? Үгүймүү? би лав тийм өндөр уулрүү гаруул өнхрөөд унах биз...... КККК. намхан гэзрээр тэнүүл болий шт..
Заавал бүгд явах албагүй л дээ. Дуртай сонирхсон хэд явцгаая л даа. Яг энэ долоо хоногт бол арай л худлаа байх. 9 сар гаргаад ч юмуу. нэг хагас бүтэнсайнаар
ингэж явсийн бии вий вий уулруу авирах гоёийн блэ би өнгөрсөн намар нэрийг нь санахгүй бн найрамдлийн арын уулруу явган аялал хийжийсэн. гоёийн блээ хүмүүсээ.
энэ ч одоо "миний төрсөн нутаг монголын сайхан орон минь байна" шүү дэ, хэ хэ хэ.
ТЭГИЙ ТЭГИЙ. ДАВКА ЗҮГЭЭРЭЭ ЭР ХҮНҮҮС БИД ЧИНЬ ХЭЭГҮЙ ШДЭЭ ГЭЖ ХЭЛЭЭЛ ГАРЧИХ. ЗҮВ ЗҮГЭЭР НОГООН НҮДЭН ЛАМЫН ОЮУНГЭРЭЛ ЭНЭ ТЭР ГАРААЛ БАЙНА ЛЭЭ ЗҮВ ЗҮГЭЭР Л БАЙНА ДАГ ХЭХЭ
goy yumoo
1-д Цэцээ гүн бол хийморийн овоо биш Богд уулын ноён оргил. 2-д Миний хувьд өндөр ууланд гарахаар аяндаа хийморь сэргээд нүд гэрэлтээд явчды (Бороо анзаарсан болтой) 3-д Манзушир талаасаа бол нэг их мацаж мажийхаар хэцүү биш. 4-д Оргил дэээрээ жаахан сэрүүхэн, хонох бол тийм ч зөв санаа биш байх
1-д (Эмэгтэй хүн гарахад асуудал байхгүй гэж боджийшд) 5-д Буухдаа наашаагаа буюу Баянзүрх товчооруугаа буувал улам л их Кайф мэдэрнэ
гоёиймаа. би ч нэг авирахын хувьд авирнаа згр хэзээ л гэдэг нь бүрхэг байна хэхэ... Манай ах аялалын ангид байхдаа 2 хоног нтрээр өвөл зунгүй гарчдаг байсышд.. Таных шиг гаруул бас болох л юм байна тэ.. Гэхдээ адал явдалтай, хэцүү адармаатай замаар нь явуул сонирхолтой байхаа.. Тэгэж явна гэгүүл блогчдоороо явахынсан
9 сар гаргаж байгаад нэг зохион байгуулаад явдымуу гэсэн далд бодол байгаал байна. Хүмүүс хэр дэмждийм бол гээл
Chi ch bolson yavdliin uran saihnaar saihan bichjee. :D
Өнгөрсөн өвөл гарсан. Гоё юм билээ. Хийморио сэргээцгээе л дэ бүгдээрээ