Эрхээ эдлэхгүй ч ядаж хамгаалъя !!!

Өчигдөр ажилаа тараад сайхан зүйл бодоод(Өлсөж байсан болохоор хоол хамгийн их бодогдож байлаа) гэртэээ ороод явчив. Гал тогоонд орж хоолоо аягалчаад зурагт харах санаатай том өрөөрүү алхав. Ширээн дээр шинэ содон зүйл харагдсан нь Сонгуулийн сонгогчийн үнэмлэх байлаа. Хороо явж авах санаатай байсан миний хувьд ашгүй дээ авчраад өгчиж гэж баярлаад үзтэл минийх байдаггүй шүү. Сүүлийн 20 жил хаашаа ч хөдлөөгүй намайг хасчиж. Гэнэт уур хүрээд хоолоо ч идэх сонирхолгүй болоод явчихсан. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар минийх бас ирээгүй, би ч завгүй хөдөө явж таарсан. Мэдээж хэрэг Аав, ээжийнх бүрэн, ах бид 2-ийнх байдаггүй.

Ингээд л балиартаад байхаар чинь зүгээр байгаа хүний уур хүрдийм байгаа биз дээ. Хагас сайнд хороон дээрээ очиж нураана гэж бодож байгаа. Яадын би эрхээ эдэлмээр байна. Эдэлж чаддагүймаа гэхэд хэн нэгэнд хулгайлагдахаас хамгаалчихаж болно биздээ.

Залуусаа Саналаа өгөхгүй байлаа ч гэсэн өөрийн нэр дээрх үнэмлэхээ очиж аваад Эрхээ хамгаалаарай. Цаадуул чинь бантангаа зуурах гэж байна !!!!!!

4 сэтгэгдэл:

null
lodestar (зочин)

bitii buhimdoo.demii yumand ed esee barj yuugaa hiine. harin nuraagaad ug ..hehe.

БЛОГНЫ ЭЗЭН (зочин)

ХАХАХ ТЭГЭЭД НУРААСАН УУУ БИ ЧИНЬ БАС АЙМААР ЯВЛАА Ш ДЭЭ ЦАГТАА ААН ТИЙН 3 4 ЖИЛИЙН ӨМНӨ ОЮУТНУУДЫН ЖАГСААЛ БОЛООД ТЭГЭЭД СҮҮЛДЭЭ ДАВРААД ААН ТИЙН НЭГ ЦОНХ НЬ ХАГАРСАН ЦАГААН ОРДНЫ ГЭХДЭЭ БИ ТЭР ХАГАЛСАН ХҮНИЙГ ОДОО Ч ХЭЛЭХГҮЙ ККККК

Давка (зочин)

Тэр оюутны өдрөөр болсон жагсаалд чи бас оржийсиймуу? би оччоол тээл айгаал харисан шт. Оюутны зөвлөлийнхөн хүчээр тийшээ явуулаадийсан шт ..... тээл цонх нь хагараад гэхдээ цагаан биш монголынх чинь саарал ордон шүү дээ.....

БЛОГНЫ ЭЗЭН (зочин)

ӨӨ ТИЙМ СААРАЛ ОРДОН ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАХ ТОМ АЛДАА ГАРГАСАН БАЙНА ШД ХАХАХААХАХАХАХ МАНАЙ ОЮУТНЫ ХОЛБОО Ч ДУУГҮЙ Л БАЙСАН ХАРИН Ч ОРОЛЦООГҮЙ БИ ГЭЖ НЭГ АМЬТАН Л ИНГЭВЭЛ ЛАГ ХҮН БОЛЧИХ ЮМ ШИГ САНААААЛ ....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)