Монгол хүний зан чанар буюу тал засаж зусардагсад

Хот нам гүм чимээ аниргүй хүмүүс бүгд л хувь хувийн ажилаа амжуулсаар алхална, хөлхөнө. Гэхдээ энэ хүмүүсийн ихэнх нь нэг л зүйлийг бодож сэтгэлдээ тунгааж, эрэгцүүлж, хэрхэн шийдвэрлэхээ хэвээн сонгож ядан байгаа. Яагаад гэвэл энэ сонголтоос ирээдүйд болох олон зүйл хамаарна. Нэг үеээ бодвол нийгмийн зарим хэсэг аливаа зүйлийг бодож тунгаадаг болсон нь сайшаалтай.

Ингээд гарчигтайгаа холбоотой зүйлээ бичье. Одоо үеийн Монгол хүний мах цусанд хамгийн их шингэсэн зан чанар, бишээ мөн чанар ч гэж болох зүйлс бол зусарч, бялдууч, урваач, шарваач бас дээр нь нэмээд гуймтай, залхуу болсоныг хараад залуу хүнийхээ хувьд үнэхээр харамсаж бас дотороо бухимдаж сууна.

Магадгүй ийм зантай болоход Манжийн 220 жилийн дарлал мөлжлөг, дараа нь 70 жилийн Зөвлөлт засаг буюу Коммунизмын дарангуйлал онцгой нөлөөлсөн юм болов уу гэж бодогдох боллоо (Миний таамаглалаар 290 жилийн хугацаанд олон зүйл тэр дундаа хүний гени нилээд өөрчлөгддөг бололтой). Манжид дарлуулсан 220 жилийн туршид Монгол хүний сүлд хийморь, цог золбоо нь үгүй болж оронд нь өвлөж авсан зүйл бол номхон дорой (Бөөсөө ч алж чадахгүй болтолоо шашинд идэгдсэн байсан), зусардаж бялдуучлах. Харин дараагийн 70 жилд гээсэн чанар бол үнэнч шударга, үзэл бодолоо илэрхийлэх, олж авсан чанар бол Муу санаа, дотуур тамир (хаяагаа манах), бусдыг аялдан дагах. За тэгээд тус бүр дээр тоочоод байвал олон зүйл аль алин дээр нь нэмэгдэх л байх. Эргээд өнөөдөр болж байгаа зүйлрүүгээ оръё. Өдөр бүр шахам телевиз, сонингоор ерөнхийлөгчийн сонгуулийн мэдээлэл цацагдах боллоо. Өндөр, нам 2 хүний өрсөлдөөн ширүүхэн, хүчтэй явагдаж байна. Бие биенийхээ муу муухай булхайг олонд дэлгээд өнгөрсөн жилийн ОБЕГ-ын сайд дарга 2-ынх шиг биесээ илчлээд харин ч ард иргэдэд олзуурхууштай явдал болж байна. Магадгүй эдгээр баримтуудыг хуулийн байгууллага анхааралдаа авч байгаа байхдаа гэж найдаж сууна. Гэхдээ л үгүй болов уу гэх магадлал нь илүү үнэнд ойр байх.

Харин МАХН-аас нэр дэвшигчийн реклам сурталчилгаанд ашиглагдаж буй мөрийн хөтөлбөрөөс товчхон дурдвал :

Сурталчилгаа

1. Амьдрал сайхан байна, улс орон хөгжиж байна ( зусарч бялдууч, аялдан дагах зан чанар илэрч байна)

2. Сургалтын төлбөр үнэгүй болох (Гуймтгай, бэлэнчлэх хүслийн илрэл)

3. Эх орны хишиг тараах ( дахиад л гуймтгай, бэлэнчлэх хүслийн илрэл)

4. Хариуцлагатай, шударга (Хүлцэнгүй дорон шинж)

Миний буруутгал

1. Монгол улсын хүн амын хэдэн хувь нь ядуу зүдүү ядруухан амьдарч байгаа, өнгөрсөн жилүүдэд инфляци нь хэдий хэр өсөж, амжиргааны өртөг яаж нэмэгдсэнийг 2 сая 700 гаруй мянгуулаа бүгд мэдэж байгаа.

2. Өнөөдөр хөгжчихсөн, хөгжиж байгаа аль ч нийгэмд сайн боловсрол өндөр үнэтэй, хэдий хэрийн төлбөр төлсөн тэр хирээрээ хувь хүн хичээж чармайж суралцдаг. Үнэгүй юм эцэстээ үнэгүй л байдаг.

3. Хямраад улсын төсөвөө яааяа даа гэж байна. Томоохон ордууд эргэлтэнд ороод ашигаа өгтөлөө нилээд хэдэн жил хэрэгтэй. Хишиг тараах боломжтой ганц зам нь урьдчилж зээлээд барьцаанд нь ордуудаа тавих. Тэр мөнгөөр хүмүүс юу хийх бол, гэдэс нь өлсгөлөн ард түмэн хэд хоног цадталаа идэж уугаад л дуусах нь харамсалтай.

4. Энэ хүний засаглалын жилүүдэд бүх юм шударга байсан гэжүү? Хэдэн улс төрийн албан хаагч эрүүгийн хэрэгт нэр холбогдсон, хэд нь яллагдаж, хэд нь үнэнээр яллуулсан бол. Энэ хүн хэдэн хүний хандыг нь хага дараад, хэдэн хүнийг цааш нь харуулсан бол. Монголын баялагын хэдэн хувь нь гадагшаа урсаад, хэдэн хувь энэ хүний халаасанд орсон бол?

Энэ бүгдийг насаараа коммунизмаар хүмүүжсэн 50-аас дээш насныхан сурталчилбал хэн ч гайхахгүй байх. Харин ид шударгаар хөдөлмөрлөдөг насан дээрээ байгаа 20-30 насныхан хийж байгаад гутаж байна.

Аливаа асуудлыг мөнгөөр хийж, сурталчилж болноо, гэхдээ хувь хүний тууштай үзэл бодол гэж зүйл байдгийг залуу хүмүүс санаасай.

3 сэтгэгдэл:

null
davaajargal

Hey Doc,
Bi chinii ene unen ugtei niitlelgiig unshlaa. Unen sanaanaasaa saihan bichjee. Gehdee bi bolohoor ingej boddog um. Bi sanaandaa taalagdahgui baival mongol zangaaraa shuluuhan xelchiheed buruudah geed baidag um. USA-d ajilladag bolohoor ch teruu end zusardana geh umyy, sainaas ni xarj xelbel xunii aya taliig sain oldog xumuus ih amjiltand xureed baidag um. Tegeheer chin setgeleesee xuntei saihan xaritsdag boloh l xeregtei umaa zaluuchuud, zusardahguigeer?

uunjii

төхх хэлээд юу гэх вэ?
тал засаж зусарддаг бялдууч занд үнэхээр дургүй ээ

Доктор

Поох би ийм бичлэг бичсэн байлуу, хэхэ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)