Хэзээ машин жолоодож сурах юм бол?!

Гудамжаар хүмүүс нь алхаад л, замаар хөврөх машин хөвөрсөөр л ... Харин машин жолоодож яваа хүмүүс яажшуухан машин барьж явдаг бол ? Зам дээр тохиолддог, дайралддаг олон жишээнээс дурдаад үзье тэхүү?

1. Зам дээр дурайх зураасыг голлон эгнээ давхардаж явдаг жолооч

Энэ магадгүй хөдөө өссөн жолооч нартай хамгийн холбоотой байх. Хөдөөний ховил үүссэн замаар мордож явсаар байгаад сурчихсан байж магадгүй юм.

2. Холын гэрэлээ асааж явах дуртай жолооч

За даа бараг л хараа муутай байдын боловуу гэж бодогддышд. Жолооны үнэмлэх өгөхдөө бодох хэрэгтэй гэж бодож байна.

3. Автобусны буудал дээр зогсох автобус, микронууд зогсож зогсож байгаад яг машинууд зэрэгцээд ирэхээр давхцаад хөдөлдөг.

Үүнээс болж түгжрэл их үүсдэг. Энэ бол зүгээр л тэнэглэл.

4. Урд талд нь зам дурайгаад л хоосон байгаад байдаг, харин нэг машин 30км/ц түүнээс ч бага хурдаар гэлдэрнэ. Ард нь овооролдсон машинууд.

Энэ ч ур чадвар уу, нойрмоглол уу сайн мэдэхгүй юм.

5. Гэрэл солигдчихоод байхад л чичрээд урсаад байхыг яаана. Энэ харин монгол хүний яаруу адгуу зангынх байхдаа. Амжих гээд л чичрээд байна даа хөөрхий.

Хамгийн их осол гаргадаг үндэс гэж боддог.

6. Согтуугаар жолоо барих

Энийг буруутгахад хэцүү юмаа, яагаад гэхээр хэзээнээсээ Монголчууд айргаа уучаад л халамцуухан морио унаад давхидаг байсан шдээ. Энэ чинь хэдэн зуун жил сурчихсан хүмүүжил. За энэ наргиа байлаа хамгийн буруу зүйл

7. За тэгээд зогсоол дээрээ эвтэйхэн зай зайгаа олоод зогсоно гэдэг ч хэцүү дээ.

Энэ бол яс цусанд нь шингэсэн засрашгүй зүйл гэж дүгнэж байна. Монголчууд эртнээс л морио унаж ирээд уяан дээрээ уяадаг. Морьд нь эв зүйгээ олоод зогсоод сурцан, эзэн нь тэрэнд нь дасчихсан. Тэхээр буруутгахад хэцүү л юм.

Өнөөдөртөө ингээд дуусгая, бичээд байвал олон зүйл гарах байх. Хичээвэл засарч болох (удам дажсаныг ч мэдкүэ) л асуудлууд юм шиг санагддаг.

5 сэтгэгдэл:

null
itsme (зочин)

дээр нь зүв зүгээр явжийтал хажуу талаас гэнэт шахаж орж ирээл эгнээ байр луу дайрагсад. сандарсандаа болоод иймэрхүү байдлаас осол их гаргадаг. тэр тохиолдолд шахаж орж ирсэн машинаа л мөргөсөн нь дээр. тэхгүй бол зүгээр явжийгаа машин мөргүүл өөрөө л буруутна. Замын цагдаа ах тэгж хэлсий шүү бүр тэгж яриул

emy (зочин)

tm uu, tegwel shahaj orj irsen mashinaa mashintai bolohooroo morgono oo. gehdee ehleed joloon deeree tentsej unemlehee awah heregtei gj bodjiino

уншигч (зочин)

эр хүн зоригтой бол чоно ..... к к к

өөр нэг уншигч (зочин)

энэ бол цэвэр ухамсар, ухамсрын асуудал шүү дээ хүмүүсээ

uunjii

болоогүй ээ би ер нь жолооч болох авъяасгүй юм блээ хэхэ мэдсэн аймхай болохоор чадахгүй юм блээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)