09-01-09 NBA тоглолтын тойм

Өнөөдөр буюу монголын цагаар 2009 оны 1 сарын 9-ны өдөр(хойд америкт 1 дүгээр сарын 8-н) Хойд Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны улирлын тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Өнөөдөр 2 тоглолт байсан нь Нью-Йорк Никс, Даллас Маверикс болон Лос-Анджелес Клипперс, Сан-Антонио Сперс багуудын учраа байлаа.

Эхний тоглолт Даллас Мавериксийн талбайд болж 2 багийн тоглолт эхнээсээ сонирхолтой болж тоглолтын эхний хагаст Нью-Йорк Никс багийн бага зэргийн давамгайллаар өндөрлөсөн хэдий ч 2-р хагаст Далласчуудын тоглолт сэргэж онооны харьцааг тэнцүүлж улмаар шийдвэрлэх 4-р үед бага зэргийн давамгайлал үзүүлж 99-94 харьцаатайгаар ээлжит хожилоо авч чадлаа.

Өнөөдрийн хожилыг авч чадсанаар Даллас баг Өрнөд бүсийн 5-р байраар жагсаж чадлаа.

Уг тоглолтонд Даллас Мавериск багаас Жасон кидд 16 Оноо, 7 с.б.а, 4 а.дамж, Нью-Йорк Никс багаас Крис духонь 24 Оноо, 2 с.б.а, 7 а.дамж хийж тус тус багаа тэргүүлсэн байна.

Нөгөө тоглолтод Өрнөдийн 2 баг учраа таарлаа. Тоглолт Сан-Антонио Сперсийн талбайд болсон ба Тоглолтын эхний хагас дуусахад 2 багийн онооны харьцаа 1 байлаа. 2-р хагаст талбайн эзэд тоглолтыг бүрэн эргүүлж 3-р үеийн эхэнд талбайн эздээс майкл финли 3 удаа дараалан холын зайн шидэлтээ амжилттай болгосноор оноогоор тасарч чадсан төдийгүй шийдвэрлэх 4-р үед давуу байдлаа хадгалсаар тоглолтыг 104-86 харьцаагаар төгсгөж чадлаа.

Тоглолтонд Сан-Антонио Сперс багаас Францын легионер Тони Паркер 19 Оноо, 3 с.б.а, 4 а.дамж, Лос-Анджелес Клипперс багаас залуу тоглогч Ал Торнтон 21 Оноо, 5 с.б.а, 1 а.дамж хийж тус тус багаа тэргүүлсэн байна.

Лос-Анджелес Клипперс багийн хувьд энэ урирлыг тун тааруухан амжилттайгаар үргэлжлүүлж байгаа бөгөөд өнөөдөр хожигдсоноор 9 дэх дараалсан хожигдлолоо авлаа. Тус багийн үндсэн тоглогчид болох Барон давис, Крис Каман, Зак Рандолф нар гэмтэлтэй байгаа нь ч үүнтэй холбоотой. Эсрэгээрээ Сан-Антонио Сперсчүүд өнөөдөрийн ялалтыг байгуулсанаар хэсэгтээ 2-р байр эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар багуудын хожил хожигдолын харьцааг танилцуулбал:

Дорнод Бүс

1. Cleveland

2. Boston

3. Orlando

4. Atlanta

5. Detroit

6. Miami

7. New Jersey

8. Milwaukee

9. Philadelphia

10. Chicago

11. Toronto

12. New York

13. Indiana

14. Charlotte

15. Washington

Өрнөд бүс

1. LA Lakers

2. San Antonio

3. Denver

4. New Orleans

5. Dallas

6. Portland

7. Houston

8. Phoenix

9. Utah

10. Memphis

11. Minnesota

12. Golden State

13. LA Clippers

14. Sacramento

15. Oklahoma City

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)