Өнөөдөр Хойд Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны багууудын 11 тоглолт явагдаж өндөрлөлөө. Эдгээр тоглолтуудаас хамгийн сонирхол татсан тоглолт гэвэл Дорнод бүсийн тэргүүлж байгаа Клевланд Кавалиерс, Бостон Селтикс, өрнөд бүсийн тэргүүлэгч баг болох Лос-Анджелес Лакерс, Индиана пэсерс багуудын тоглолт байлаа.
Клевланд Кавалиерсчууд талбайдаа Бостон Селтикс багийг хүлээж авч тоглолтын эхний үеээс 10 онооны давуу байдал тогтоож чадлаа. Тоглолтын 4-р үеийн эхэнд тоглолтын хувь заяа шийдэгдсэн гэж хэлж болохоор байсан ба онооны зөрөө 20 болсон байлаа. Уг тоглолтод Бостоны их гурвал нийлээд 41 оноо авсан бол Кавалиерсаас Леброн жеймс ганцаараа 38 оноо авч багаа тэргүүллээ. Тоглолт 98-83 онооны харьцаатай өндөрлөлөө. Уг тоглолтод Бостоноос Кевин Гарнетт 18 Оноо, 15 с.б.а, 3 а.дамж, Кавалиерсаас Леброн Жеймс 38 Оноо, 7 с.б.а, 6 а.дамж, 4 б.тасл, 3 блк хийж тус тус багуудаа тэргүүллээ. Ингэснээр Клевланд баг Дорнод бүсийнхээ 1-р байраа хадгалж чадлаа.

Лос-Анджелес Лакерс, Индиана пэсерс багуудын тоглолтыг онцолсон шалтгаан бол энэ улиралд тус 2 баг өмнө нь нэг удаа учраа таарахад Индианачууд тоглолт дуусах мөчид самбараас ойж гарч байгаа бөмбөгийг хатгаж оруулсанаар 1 оноогоор ялалт байгуулж Лакерс багийн дараалсан 8 хожилыг тасалж байсан билээ. Өнөөдрийн тоглолт ч гэсэн өмнөх тоглолттой мөн адил тун сонирхолтой онооны харьцаа тун ойрхон болж өрнөлөө.
3-р үед Лакерсчүүд 10-аад онооны зөрөөтэй ялж явсан ч гэсэн 4-р үеийн сүүлд индианачууд оноог тэнцүүлж чадсан. тоглолт дуусахад 2 минут дутуу байхад 3 оноогоор дутуу явсан бөгөөд Индианаас Майк Данливи догтолгоо хийсэн боловч эсрэг баг хамгаалалтын алдаа гаргасан ба яг энэ мөчид бөмбөг цагирагаас ойж гарахад Жефф Фостер(Индиана), Владимир Радманович(Лакерс) нар бөмбөгөнд үсрэх үед хоорондоо мөргөлдөж Радманович талбай дээр зохисгүй авир гаргаж эсрэг багийн тоглогчийг түлхсэнээр техникийн алдаагаар торгуулсан. Энэ нь Индианачуудын хувьд оноог тэнцүүлэх сайхан боломж байсан ч торгуулийн 3н шидэлтээс нэг шидэлтээ алдсанаар 1 онооны дутуу болсон.
Тоглолт дуусахад 20 секунд дутуу байхад Индианаас Майк Данливи 3 онооны шидэлтийг амжилттай болгож оноог тэнцүүлж чадсан. Лакерсийн шилдэг тоглогч Коби Брайнт цаг дуусахад 3 секунд дутуу байхад уналттай шидэлт хийж бөмбөг цагираганд орсоноор Лакерсчүүд тэргүүлж эхэлсэн. 
Индианагийн Жефф Фостер цаг дуусах мөчид шидэлт гүйцэтгэсэн боловч бөмбөг цагирагтаа хүрэлгүй Талбайн эзэд 121-119 онооны харьцаагаар ээлжит ялалтаа байгуулж чадлаа.
Өнөөдөр болсон бүх тоглолтуудын онооны харьцаа
Charlotte 87-93 Philadelphia
LA Clippers 80-107 New Orleans
Miami 119-115 Sacramento
Сэтгэгдэлгүй байна