Уйтгар

Би яг одоо зүгээр л бичмээр байна, Бодолд минь юу байгааг уудалмаар байна, Болсон, бодсон бүх зүйлээ гаргамаар байна, Би ингэж дүгнэлээ ..... Сэтгэл минь хоосон болсон учрыг мэдэхээр эрэлхийллээ, Сэвтэж шархалсан зүйл байхгүй хэдий ч, Сэм сэмхэн зөөлөн гунигаар сэтгэл дүүрэх байх юм, Сэгсэрч гөвөөд бүх гунигаа үргээх юмсан, Санаа бодлыг юу ингэж эргүүлснийг бодолоосоо хайлаа, Санаандгүй сонирхолтой зүйлтэй учирлаа би, Сэтгэл зүрх минь нэг зүйлд татагдсан бололтой, Сонжиж ухаж учрыг эртэл, Санамсаргүй би хэн нэгэнд татагдсанаа сая л мэдлээ, Санасан зүйл нь бүтэлгүй байснаас гунигласан юм байна, Санааширж үргэлж түүнийг бодсон юм байна, Санасан сэтгэл нь гунигладаг байж, Сэтгэлийг минь булаасан түүнтэй учрах л байхдаа, Сэтгэлийн үгээ уудлах л байхдаа, Сэтгэл зүрх тэр цагт л амрах байх, Сэвтэж шархлах вий гэж би айхгүй байна.

1 сэтгэгдэл:

null
otgoo (зочин)

uitgarlah hereggui saihan l bn sh dee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)